2018.07.16

Бөхчүүд уяачид энэ жилийн баяр наадмыг онцгой сайхан боллоо гэж дүгнэж байна

Үндэсний их баяр наадмын өдрөөр уламжлал ёсоор 50-аас дээш насны аварга бөхчүүдэд түрүү бөхийн байг гардуулсан. Энэ өдөр улсын даяар дурсагдах дархан аварга Х.Баянмөнх энэхүү байр шагналыг гардан авсан байна.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Уяачиддаа баяр хүргэх гэж ирлээ. Төв аймгаас азарганы түрүү авсан. Онон ах аман хүзүү, Даваахүү ах айрагдсан байна. Сэтгэгдэл өндөр байна. Нийт наадамчин олон түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлье.