Д.Тэрбишдагва: 42-р тойрогт сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байна
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2018.10.11

Д.Тэрбишдагва: 42-р тойрогт сонгогчдын эрх ашиг зөрчигдөж байна

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Тодруулбал, нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл гаргасан юм. Цэц үүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

ҮХЦ болон хоёр байнгын хорооны хооронд нилээн зөрчил гараад байна. Хоёр байнгын хороо ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Энэ нь манай энэ хуулиудын хооронд байгаа зөрчил мэт харагдаж байна. Цэц "сонгох, сонгогдох" эрх зөрчигдсөн гэдэг нь үндэслэлтэй харагдаад байна. Нөгөө талаасаа 42-р тойргийн сонгогчид чинь ямар ч төлөөлөлгүй байна шүү дээ. Өнөөдөр төсөв, мөнгө яригдаж байгаа энэ үед тэднийг төлөөлөх хүн энэ алга байна. Тэгэхээр 1 хүний эрх ашиг уу? тэнд байгаа 10 мянган сонгогчдын эрх чухал уу? Тэнд зөрчигдөж байгаа сонгогчдын эрхийг хэрхэн ойлгох вэ? тэдний эрх зөрчигдөж байна шүү дээ.