2018.10.18

О.Баасанхүү: УИХ нэн чухал асуудлаасаа эхлээд хэлэлцдэг байх ёстой

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын мэдээллийг сонсох цаг гэж байдаг. Энэ цагаар цаг хугацаа нөгцөөсөн, ач холбогдолгүй асуудлыг сонсож, ярьж байхаар чухал асуудлаа ярилцаж, мэдээлэл авч баймаар байна гэсэн санал гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Замын барих тухай яриад одоо цаг хугацаа нь өнгөрсөн. 10 сар гарчихсан байхад шинээр зам тавих ажил байхгүй. Гол асуудлаа ярьмаар байна. Жишээлбэл 79 хүүхэд хүчиндүүлсэн байна. Дандаа өөрийн гэр бүлийн хүмүүст. Энэ судалгаатай гарсан тоо. Тэгэхээр өнөөдөр гэмт хэргийн гаралт нэмэгдээд байгаа, ялангуяа хүчингийн хэргийг хэтэрхий хөнгөн заалтаар хуульд оруулсан. Өмнө нь энэ хэргийн шийтгэл 5 жил байсныг хууль өөрчлөхдөө хамгийн багаар оруулж ирсэн. Гэтэл энэ хууль дээр ажилласан ажлын хэгсийн ахлагч нь ажлаа хийхгүй байна. Би хуульд заалт оруулья гэхээр Хууль зүй, дотоор хэргийн сайд нь санал өгөхгүй юм. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Ерөнхий прокурорыг дуудаж гэмт хэргийн талаар мэдээлэл сонсмоор байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Хариу нь ирсэн. Энэ сардаа багтааж сонсохгүй бол 1,5 сая долларын өрөнд орох гээд байна. Тиймээс нэн түрүүнд эдгээр асуудлаа шийдээд явмаар байна.”