Хүнс түгээх автомашиныг өглөө, оройн цагаар борлуулалт хийлгэхгүй гэжээ
Монголын Хүнсчдийн холбооноос хүнсний түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай явуулдаг болох шийдвэрийг дагах боломжгүй гэдгээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зарлалаа.
НИТХ-аас Улаанбаатар хотын бүсэд өглөө 06:00-10:00 цаг, оройн 16:00-20:00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдсэн билээ.
Монголын Хүнсчдийн Холбооны зүгээс мэдэгдэхдээ "Өглөө 06:00-10:00, оройн 16:00-20:00 цагийн хооронд бидний ажил ид өрнөж байдаг. Тиймээс өөрсдийн боломжтой саналаа боловсруулж, УБ хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан "Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг"-ийн дарга, зөвлөх, ажлын хэсэгтэй уулзаж санал тавьсан боловч хүлээж авсангүй. Уг шийдвэрээ эргэн харж, оролцогч бүх талуудаа хамруулан үзэл бодол, саналыг сонсож дахин шийдвэр гаргахыг хүсч байна " гэсэн юм.