Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ
2018.11.02

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

Хүйтний улирал эхэлж, обьектын гал түймрийн тоо, давтамж сүүлийн үед нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор ОБЕГ-аас НОБГ, БЗД-ийн ЗДТГ-тай хамтран “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ”-г Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 2266 удаагийн гал түймэр гарсан бол энэ оны 10 сарын байдлаар 1973 удаагийн гал түймэр гарчээ. Эдгээр гал түймрийн хамгийн их нь буюу 25 хувь нь Баянзүрх дүүрэгт гарсан байна.

Тиймээс нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн 8, 12, 14 дүгээр хорооны айл, өрхөд хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж өгч ажиллаж байна. Мөн иргэдэд болзошгүй аюулаас өөрийгөө болоод гэр бүлээ авран хамгаалах чадвар эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулна.  Тус  нэгдсэн арга хэмжээ маргааш буюу  11 дүгээр сарын 02-ыг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.