2018.11.05

Ардчилсан нам гишүүдээ сонсох аян эхлүүллээ

“Хөгжил, шинэчлэл” үндэсний II аяны нээлт өнөөдөр /2018.11.03/ боллоо. “Гишүүдээ сонсъё” уриан дор зохион байгуулагдаж энэ удаагийн ирэх сарын 10-ныг хүртэл орон даяар үргэлжилнэ.

 Ардчилсан нам гишүүн төвтэй, бодлогын нам болох зорилтын хүрээнд “Монголоо сонсъё” аяныг амжилттай зохион байгуулсан. Тус аяны үргэлжлэл болж “Хөгжил, шинэчлэл” үндэсний II аян зохион байгуулагдах юм. Энэ удаагийн аяныг угтаж аравдугаар сарын 25-30-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж, ҮБХ-ны гишүүд, аймаг, дүүргүүдийн намын дарга нарыг хамруулж, аяны талаарх мэдээлэл, гарын авлагаар хангажээ. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын 400 гаруй ҮБХ-ны гишүүд, аймаг, дүүргийн намын дарга нар анхан, дунд шатны гишүүддээ хүрч, мэдээллээр хангахад бэлэн болоод байна.