2018.11.12

2019 онд "Ирээдүйн Өв" санд 553,1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Засгийн газар 2019 онд Ирээдүйн өв санд 553,1 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Ирээдүйн өв сан хуулиар энэ мөнгөнд 2030 он хүртэл гар дүрэх эрх хэнд ч байхгүй, харин хоёрхон шалтгаанаар энэ мөнгөнөөс зарлагдаж болно. Тэр нь энэ сангийн үйл ажилгааг хариуцсан корпорацийн урсгал зардал болоод хөндлөнгийн аудитын зардал юм. Тэрнээс бусад шалтгаанаар энэ мөнгөнөөс гар дүрвэл Ирээдүйн өв сангийн тухай хуулийг зөрчсөнд тооцох юм.