2010.04.19

С.Эрдэнэ: Нийслэлийн АН-д эзэмшлээ тогтоох гэж оролдлоо

-Танд итгэл үзүүлэх асуудлыг нийслэлийн АН-ын гишүүд яагаад босгов. Үүнийг та хэрхэн ойлгож байна вэ?

-Надад итгэл үзүүлэх асуудлыг сөхөж тавьсан нь нийслэлийн АН-ыг булаан авч, өөрсдийн тодорхой эзэмшлийн бус тогтоох гэсэн бүлэг хүний л үйлдэл. Мэдээж алдаа, оноогүй зүйл гэж бай-даггүй. Би алдаагаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ итгэл үзүүлэх асуудлыг хэлэлцэх хэмжээнд хүртэл алдаагүй гэдгээ мэдэж байгаа. Нийслэлийн АН 2008 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулсан. Хотын 20 мандатаас арвыг нь авсан. Орон нутгийн сонгуульд хэдийгээр ялалт байгуулаагүй ч НИТХ-д байсан гурван суудлаа ес болгосон. Энэ бол амжилт. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуульд нийслэлийн АН л голлох үүрэг гүйцэтгэсэн. Ц.Элбэгдорж орон нутагт 13 мянган саналаар ялагдсан. Харин нийслэлд 55 мянган саналаар ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ингэхээр нийслэлийн нам үүргээ хангалттай гүйцэтгэсэн. Санхүүгийн ямар нэгэн зөрчил ч байхгүй.

-Гэхдээ таны нийслэлийн АН-ын даргаар ажиллах дөрвөн жилийн хугацаа дуусчихсан юм биш үү?

-Дүрмээр бол нийслэлийн АН-ын даргаар сонгогдоод дөрвөн жил ажиллана. Гэхдээ нэг удаа улирч сонгогдож болдог. Яахав, намайг санаатайгаар нийслэлийн АН-ын даргаар арван жил ажилласан гээд байгаа. Би МҮАН байхад нийслэлийн намын даргаар гурван жил ажилласан. Дараа нь нийслэлийн АН-ын дэд даргаар ажиллаж байлаа. Харин одоогийн албыг 2006 оны намар авсан. Үндсэндээ гурван жил хагасын хугацаа л өнгөрч байна. Гэтэл арван жил намын дарга хийлээ, энэ хүний дохиогоор хөдөлдөг болгож байна гээд л хэвлэлээр бичлээ шуу дээ. Энэ бол ердөө л өнөөдрийн (өчигдрийн) хурал руу чиглэсэн чулуу.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.