С.Эрдэнэ: Надад алдаа байсан ч огцруулах шалтгаан биш
Нийслэлийн АН өчигдөр МҮЭСТО-нд ээлжит хуралдаанаа хийх үеэр С.Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөнджээ. Хурал нэлээд халуухан болсон ч санал хураалтаар тэрбээр тэсэж үлдсэн аж. Хаалттай хуралдааны дараа түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Танд итгэл үзүүлэх, эсэх тухай ярих болсон гол үндэслэл юу байв?
-Нийслэлийн намын дарга есөн дүүргээ хариуцаж ажилладаг учир АН-д хоёрт орох байгууллага. Тиймээс энэ албан тушаалыг булааж авах, өөрийн байр суурийг бий болгох гэсэн бүлгийн үйл ажиллагаа гэж үүнийг үзэж байна. Нөгөө талаар надад алдаа байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ итгэл үзүүлэх, эсэх хэмжээнд хүрэхгүй. Би намын даргын ажлыг авсны дараа 2008 оны УИХ-ын сонгуульд нийслэлийн 20 мандатаас 10-ыг нь АН авсан. Орон нутгийн сонгуульд ялагдсан ч НИТХ-д өмнө нь байсан гурван суудлаа ес болгосон. Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн АН гол үүрэг гүйцэтгэсэн. Орон нутагт Ерөнхийлөгч 13.000 саналаар ялагдсан ч нийслэлд 55.000 саналаар ялсан. 42.000 саналын зөрүүгээр ардчилсан Ерөнхийлөгч сонгогдсон. Тиймээс Нийслэлийн АН 2009 онд өмнөх зорилтоо хангалттай биелүүлсэн гэж үзэж байгаа. Санхүүгийн зөрчил гараагүй.
-Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ротацийн сонгуулийн үеэр маргаан гарсан. Үүнийг яаж шийдсэн бэ?
-Дүрмийн дагуу ийм маргааныг Дотоод сонгуулийн хороо шийддэг. Өнөөдөр эцэслэн шийднэ. Хүлээн зөвшөөрөхгүй бол намын Хяналтын ерөнхий хороо (ХЕХ)-нд хандах эрхтэй. Гэтэл Дотоод сонгуулийн хороог алгасаад шууд ХЕХ-нд өргөдлөө өгсөн нь дүрэм зөрчсөн үйлдэл.-АН-д "Алтангадас", Ардчил-сан хүчний холбоо буюу Эрдэнийн хувь гэсэн хоёр фракц голлох болсон. Танд итгэл үзүүлэх эсэх санал дэмжлэг аваагүй нь нэг талаас Нийслэлийн АН-д хоёр дахь фракцын төлөөлөл олонх байгааг харуулсан гэдэгтэй санал нийлэх үү?-Нийслэлийн намын зөвлөлдөх хорооны гишүүдийн хэд нь аль фракцынх гэдгийг би тооцож үзээгүй. Тооцох сонирхол ч алга. Аляиваа шатны нам нэг цул л байх ёстой. Даргын хувьд би ийм байлгах үүрэгтэй. 131 гишүүн хуралд оролцсоноос 16 гишүүн надад итгэл үзүүлэхгүй гэсэн. Бусад нь одоогийн үйл ажиллагааг "хангалттай" гэсэн.
-Таны бүрэн эрхийн дөрвөн жилийн дарга С.ЭРДЭНЭЭС дараахь асуултад хариу авлаа.хугацаа дууссан учраас тийм асуудал хөндсөн юм биш үү?
-Намын дүрэмд дөрвөн жилийн хугацаагаар сонгогдоод нэг удаа .улирч, болно гэсэн заалт бий. "Сүүлийн үед намайг энэ албан тушаалд 10 жил ажиллаж байна гэж хэвлэлээр бичих болсон. Би МҮАН гэж байхад нийслэлийн байгууллагынх нь даргаар гурван жил ажилласан. 2000 онд таван нам нэгдээд АН шинээр байгуулагдахад Нийслэлийн АН-ын дэд дарга байсан юм. 2006 оны намар энэ ажлыг аваад гурван жил хагас болж байна. Миний талаар янз бүрийн "бор шувуу" нисгээд, энэ нам С.Эрдэнийн дохио зангаагаар хөдөлдөг мэтээр бичиж байгаа. Үүний зорилго нь өнөөдрийн хурал руу чиглэсэн.