Донорууд хөрөнгө оруулах биш хамтран ажиллах хүсэлтэй байна
2011.08.10

Донорууд хөрөнгө оруулах биш хамтран ажиллах хүсэлтэй байна

"Хот байгуулалтын ажлын хэсэг"-ийн ээлжит хуралдаан өчигдөр ЗТБХБЯ-нд боллоо. Уг хуралдаанд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Герман Улсаас Монгол суугаа Элчин сайд Пиус Фишер, Япон Улсын Элчин сайд Такүо Кидохиро болон Мянганы Сорилтын сан, Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг хандивлагч орон,
донор байгууллагуудын төлөөлөгч оролцов. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон уулзалтаар доноруудад "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан аж. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэрэгжүүлэх концессын зүйлийн жагсаалтад орсон хот байгуулалт, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын тухай ч ярилцсан юм. Энэ удаагийн уулзалтаар донор байгууллагууд  өнгөрсөн хагас жилд хийсэн ажлаа танилцуулж, цаашид хийхээр төлөвлөж буйгаа ч ярилцлаа. Энэ хуралдааны үеэр зарим төлөөлөгчтэй уулзсанаа дор өгүүлье.

 

Пиус Фишер: Шинэ технологи нэвтрүүлэх талаар л хамтран ажиллана

Холбооны бүгд найрамдахГерман Улсын Элчин сайд ПиусФишерээс Монгол Улсад хийж буйхөрөнгө оруулалтын талаартодруулсан юм.

-Герман Улс Монгол Улсад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байна вэ?

-Өнөөгийн байдлаар Германы талаас Монголд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт арай хийгээгүй. Гэхдээ энэ нь цаашид хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг биш. Уул уурхайн салбарт хамтран ажиллах, хөрөнгө оруулах бүрэн бололцоо бий. Ер нь хөрөнгө оруулалтаас гадна шинэ технологи нэвтрүүлэх талаар л хамтран ажиллана. Жишээлбэл, газар хөдлөлтийг хэмжих өндөр мэдрэмжтэй багаж оруулж ирэх юм. Энэ нь уул уурхайн салбарт ч чухал ач холбогдолтой.

-Монголдхөрөнгө оруулахсонирхолтой Германы компани олон бий юу?

-"Ти Эс Эн" групп гэж байдаг. Энэ нь Герман Улсын хувийн салбарын томоохон төлөөлөгч. Тус групп Монголд үйл ажиллагаа явуулах нэлээд сонирхолтой байгаа юм. Тэгээд нүүрс коксжуулах, түүнийгээ европ руу тээвэрлэж борлуулах сонирхолтой. Энэ нь зөвхөн хөрөнгө оруулах бус үйлдвэрлэлийн салбарт хамтарч ажиллах сонирхол Германы аж ахуйн нэгжүүдэд байна гэдгийг харуулж буй хэрэг.

-Барилга, хот байгуулалтын салбарт ямар хэмжээнд хамтран ажиллаж байна вэ?

-Сүүлийн үед Герман, Монгол бизнесийн түншүүд эрчим хүчний хэмнэлтэд нэлээд ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, орон сууцны эрчим хүчний хэмнэлт, дулаалгын материалын шинэ технологи нэвтрүүлэх талаар хамтран ажиллаж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.