С.Эрдэнэ: Яагаад Намбарын Энхбаяртай уулзсан хүн болгон ардын дайсан болдог юм бэ
УИХ дахь АН-ын бүлэг энэ сарын 22-ны өдөр хуралдах үеэр зарим гишүүдийн хооронд үл ойлголцол үүсч, хоорондоо маргалдсанаар бүлгийн хурал завсарласан тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Харин АН-ын бүлгийн хурал дээр чухам юу болсон талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд хариулт өгсөн юм.
АН-ын бүлгийн хурлын үеэр чухам юу болсон юм бэ. Хурлын танхимын гадаа хүртэл дуу чимээ нь сонсогдож байсан. Гар зөрүүлцгээсэн үү?
-УИХ-ын гишүүн рүү дайрсан энэ үйлдэлд та хариу ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-С.Эрдэнэ Н.Алтанхуягийг намын даргаас нь авч хаях гэж бүх төрлийн арга хэрэглэж байна л гэх байх даа?
-Та анх УИХ-д нэлээн хэл ам дагуулан байж орж ирсэн. Яагаад заавал таныг оролдоод байдаг юм бэ?
-Анх 2008 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихаад байхад минь эд нийлж хуйвалдан жил таван сарын турш намайг парламентын гадаа байлгасан. Би ганц жишээ хэлье. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга 2009 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн албан тоотоороо «Нийгмийн даатгалын санд ямар нэгэн хохирол учраагүй» гэж үзсэн учраас УЕП-ын газрын яллагч яллахаас татгалзсан. Үүний дараа тэр үед Ерөнхий сайд байсан Санжийн Баяр, Н.Алтанхуяг хоёр Т.Ганди, Д.Нямхүү хоёрыг дуудаад «Та хоёр барагтайхан байгаарай. Тэр бичгээ тат» гэсэн үүрэг даалгаврыг өгсөн байдаг. Энэ талаар надад болон өөр хүмүүст Д.Нямхүү албан ёсоор хэлсэн. Гэсэн ч удалгүй өмнөх тоотоо эргүүлээд татсан. Үүнээс болж хоёр дахь удаагийн шүүх хурлаар намайг ялласан. Намайг муулах, болж хоёр дахь удаагийн шүүх хурлаар намайг ялласан. Намайг муулах, унагах ажил өнөөдөр эхлээд байгаа юм биш. Миний хувьд асуудалд эрүүл саруулаар хандаж 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулахыг анхнаас нь эсэргүүцсэн. Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар байгуулагдах гэж байгаагийн эсрэг тэмцэж тухайн үед ҮЗХ-ны хурал дээр хэлж байсан.
-Нийслэлийн АН-ын даргын ажлыг та хэл үггүй өгчих шиг болсон. Дарамтад орсон уу?
-Намайг Нийслэлийн АН-ын дарга байхад дүүргийн намуудыг зохион байгуулалттайгаар миний эсрэг өлсгөлөн, жагсаал цуглаан хийлгэж бүх санхүүжилтийг нь Н.Алтанхуяг гаргасан. Би маш удаан тэвчсэн. Тийм их шаардлагатай юм бол би тэр тамгыг нь өгье гээд намын даргын ажлыг өгсөн. Одоо дахиад надаас юу авах гээд байгааг ойлгохгүй байна. Надад зургаан жилийн ял оноон, УИХ-д оруулахгүй байх ажлыг энэ хүн хийсэн. Манай намын дарга шүү дээ. Одоо бүр УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаад тагнаж чагнаж байгаад харамсч байна.
-МөнтаныгН.Энхбаяртай есөн удаа уулзсан гэж байгааг юу гэж тайлбарлах вэ?
-Би Н.Энхбаяраас төрийн дээд шагнал Алтангадас одон авч байсан. Яг хэдийд уулзсан есөн уулзалтыг ингэж онцгойлон хэлээд байгааг гайхаж байна. Яахаараа өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүнтэй уулзаж болдоггүй юм бэ. Яагаад өнөөдөр Намбарын Энхбаяр гэдэг хүнтэй уулзсан хүн болгон ардын дайсан болдог юм бэ. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан. Өнөөдөр жирийн иргэн болоод байна. Иргэн Н.Энхбаяртай хэн ч уулзаж болно. Харамсалтай нь би Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн суудлаасаа бууснаас хойш нэг ч удаа уулзсангүй. Хамгийн сүүлд надад ял тулгаад, хэлмэгдүүлэх гэж оролдож байх үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргынх нь хувьд уулзаж, бодит байдлыг хэлж танилцуулсан. Түүнээс хойш уулзаагүй. Ер нь энэ үгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Ямар нэгэн байгууллага шүүхээс Намбарын Энхбаярыг гэмт хэрэгтэн, ардын дайсан гэж зарлаагүй биз дээ. Н.Энхбаяртай есөн удаа уулзсан биз дээ гэдэг чинь юу гэсэн үг юм. Би ойлгохгүй байна. Н.Энхбаяр шиг хадны мангаа байхгүй гэж бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна. Хэн нэгнийг ингэж гутаадгаа болимоор юм. Нэг хүнийг магтахаараа тэнгэрт гартал магтаж, муулахаараа газар дор ортол муулдгаа болиоч ээ. Энэ муухай монгол зангаасаа хэзээ салах юм бэ.
-АН-ыг гаднаас нь хагалган, бутаргах үйл ажиллагааг явуулж, Н.Энхбаяртай үгсэн хуйвалдсан гэдэг үүднээс энэ бүгдийг хэлээд байгаа юм биш үү?
-Н.Алтанхуягийг өдөр бүр Ерөнхий сайд С.Батболд, С.Баяртай уулзаж, АН-ыг хагалган бутаргах үүрэг даалгавар авсан гээд би бас орилоод байж болно шүү дээ. Хэн нэгэнтэй уулзсан л бол ямар нэгэн үүрэг даалгавар авдаг, АН-ын үйл хэргийн эсрэг байр суурин дээр зогсох ёстой юм шиг гүтгэж доромжилж болохгүй. Би 20 жил улстөрд явахдаа Н.Энхбаяр гэдэг хүнтэй 2000, 2004 онуудад халз өрсөлдөж байсан. Эхний сонгууль дээр би 26 хувь, Н.Энхбаяр 66 хувьтай гарч байсан. Дараагийн сонгууль дээр Н.Энхбаяр 53, би 46 хувьтай ялагдаж байсан. Харин ч би өөрийгөө хоёр дахь сонгууль дээр ялсан гэж боддог. Ингэж өрсөлдөж явсан өрсөлдөгчид байсан болохоос биш аль нэг нам, эвсэл холбоог үймүүлэх арга хэмжээг зохион байгуулах хүртлээ холбоо сүлбээтэй яваагүй. Н.Энхбаярыг чадалтай тэнхлүүн явахад нь бүгд л тэр хүний далбаан дор явсан биз дээ. Гэтэл огцроод жирийн иргэн болонгуут бүгд л толгой руу нь нулимж байгааг хараад ой гутаж байна. Тэр хүнд алдаа оноо байж болно. Тэгэхдээ одоо арай дэндэж байна. Нөгөө Лхүмбийн хэрэг гэдэг шиг хэнийг яллах гээд байгаа юм бэ. Нийгэмд Н.Энхбаяр гэдэг айдас хүйдсийн хадны мангааг бий болгоод, түүндээ дургүй хүн болгоноо аваачиж наагаад хань хамсаатан нь болгох гээд байна. Намайг бас есөн удаа уулзсан нэрээр Н.Энхбаяртай аваачиж наагаад ардын дайсан болгох гэж байгаа байхгүй юу. Ийм явуургүй аргаа болиоч. Шударга, ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм гэж ойлгож байна. Коммунизм, социализмын үе биш шүү дээ. Гэтэл яг тэр үеийн арга барил нийгэмд үнэртэх боллоо.
-Н.Энхбаярыг тантай холбохоос илүүтэйгээр Алтангадас фракцийг л өмнө нь илүү дотно байсан гэдэг шүү дээ?
-Одоогийн Алтангадас бүлэглэлд байгаа нөхдүүд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад үүдэнд нь бүгдээрээ л дугаарлаад суудаг байсан. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч үүнийг хэлдэг байсан.
-АН-ын ҮЗХ-ны хурлаар олон чухал асуудлыг шийдэж АН хамтарсан засгаас гарах, намын ээлжит бус их хурлыг хуралдуулах, намын даргыг солино байх гэж нийгэм хүлээж байсан. Гэтэл хурлын үр дүн эсрэгээрээ байлаа?
-Н.Алтанхуяг дарга ҮЗХ-гоор өөрийнхөө талд шийдвэр гаргуулсандаа бяр нь амтагдаад бүлгийн хурал дээр ийм давлиун байсан юм болов уу. Би ерөөсөө ойлгоогүй. УИХ-ын гишүүн, Шадар сайд хүн тийм муухай ёс зүйгүй авирыг УИХ-ын гишүүд рүү гаргаж байгаа нь их муухай харагдаж байна билээ. Би ганцаараа хүн. Надад эрх мэдэлтнүүдтэй адилхан Засгийн газар, мөнгө, уул уурхай аль нь ч байхгүй. ҮЗХ-ны хурал эхлэхийн өмнө толгойтой болгон руу хүн явуулж, янз бүрийн амлалт өгч, маш идэвхтэй тулж ажилласан. Би хурлын өмнө «ҮЗХ аль нэг бүлэг фракцийн нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй» гэж ярилцлага өгсөн. Гэтэл миний хэлснээр ҮЗХ тийм байдалд орсон. Үг хэлсэн дөчөөд хүний гурав дөрөв нь л Засгийн газрыг дэмжиж, бусад нь шүүмжилсэн. Яг санал хураалт дээр маш олон хүн хурлыг орхиж, хурлын зааланд 110 хүн үлдсэнээс ээлжит бус их хурлыг хуралдуулахыг дэмжиж 36 хүн гар өргөсөн. Үлдсэн нь эргэлзэж тээнэгэлзэн, гар өргөж ч чадахгүй дарамтад орсон байсан. Надад олон хүн байр сууриа илэрхийлсэн. Тэр дарамтаас айгаагүй, ямар нэгэн юманд худалдагдаагүй гараа өргөсөн АН-ын төлөө цохилох зүрхтэй ҮЗХ-ны 36 гишүүнд баярласнаа хэлмээр байна.
-Таныг арай ингэж янз бүрээр шахаж байгаад улстөрөөс, АН-аас гаргах гэж байгаа юм биш биз?
-Таван нам нэгдэж АН байгуулагдсан. Тэгэхэд би АН-ын дарга байсан юм шүү. Би өөрийнхөө үүсгэж бий болгосон тойргоос хэзээ ч гарахгүй. Намайг тойргоос шахаж АН-аас хөөж гаргана гэж бодож байгаа бол үгүй шүү. Тийм зүйл байхгүй. Нийгэм ч тэр манай намын дунд доод шатныхан дунд өнөөгийн АН-ын удирдлагуудыг нэр хүнд маш муу байгаа. Жирийн гишүүд дэмжигчдийн дэмжлэг асар өндөр байгаа учраас өөрийнхөө зөв гэдэгт эргэлзэхгүй байна. Би илүү үг дуугараад, илүү юм ярьдаг юм байгаа биз дээ. Эрх мэдэлтнүүдийн өөдөөс дуугарах, үг хэлэх хорио-той цаг эхэлчихсэн юм уу гэж харж байна. Зохион байгуулалттайгаар гүтгэж дарамтлан янз бүрийн үйл ажиллагааг зогсонги бай-далд оруулдаг. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болдог ийм хандлага хэвийн үзэгдэл болчихоод байгаа нь ажиглагдаж байна.