С.Эрдэнэ: Намайг ялласан, парламентад оруулахгүй байсан гээд бүх зүйлийг Н.Алтанхуяг хийсэн шүү
2010.11.24

С.Эрдэнэ: Намайг ялласан, парламентад оруулахгүй байсан гээд бүх зүйлийг Н.Алтанхуяг хийсэн шүү

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд хандлаа. Тэрбээр ҮЗХ-ны хуралдаан болон өнгөрсөн бүлгийн хуралдааны үеэр Н.Алтанхуяг өөрийг нь заналхийлсэн гэлээ.
-Яагаад УИХ-ын даргад яаравчлан бичиг илгээв. Нэг намын хүмүүс дотроо учраа олчихож болоогүй юм уу?
 

-Би асуудалд удаан хугацаанд хүлээцтэй, тэвчээртэй, ном дүрмийн хүрээнд шийдэгдэх байх гэсэн бодолтойгоор хандаж ирлээ. Гэхдээ өнөөдөр аргагүй байдалд ороод байна. Өчигдрийн Ардчилсан намын бүлгийн хурал дээр болсон асуудлыг бодит үнэнээс холуур, зориуд миний эсрэг үйлдэл болгож байгаад харамсаж байна. Манай бүлгийн хуралдаанаар 2011 оны Улсын төсвийн тухай асуудлыг авч хэлэлцсэн. Төсвийн ажлын хэсгийн дарга Д.Ганхуяг Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд орж гадаадад явж, мөн Ц.Сэдванчиг гишүүн албан ажлаар байхгүй болсон учраас дүгнэлтийг бүлэгт танилцуулахыг надад даалгасан. Энэ дагуу бүлэгтээ ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулан хэлэлцүүлгээ эхлүүлээд явж байхад бүлгийн дарга Ч.Сайхан-билэг, Н.Батбаяр нарын хооронд маргаан үүсч дуу нь ширүүсч хурцадсан. Яг энэ үеэр намын дарга Н.Аптанхуяг орж ирсэн. Тэр орж ирэнгүүтээ шууд Н.Батбаяр бид хоёр руу заагаад "Та хоёр муу аятайхан байгаарай. Та хоёрын бүх юмыг чинь гаргуулна" гэж заналхийлсэн. Би үнэхээр гайхсан. Ажлаа хийгээд, ажлын   хэсгийнхээ   дүгнэлтийг танилцуулаад сууж байгаа, зүгээр байгаа хүн рүү хуруу гараараа чичилж заналхийлсэн маягтай үг хэлэхээр нь "Та юу гаргуулдаг юм. Тэр гаргуулах юм аа ил тод гаргуулчих" гэж хэлсэн. Тэгээд бид хоёрын хооронд маргалдаан өрнөсөн. Гэтэл УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга байж боломгүй авир гаргаж, ширээ шааж, юм шидэж эхэлсэн. Тэр.дуу чимээ бүхнийг би биш Н.Алтанхуяг дарга гаргасан юм аа. Өнөөдөр болохоор С.Эрдэнэ ширээ шааж, Н.Алтанхуягийг цохиод авсан мэтээр мэдээлсэнд харамсаж байна. Удаа дараалан намайг янз бүрийн байдлаар доромжилдог, гүтгэдэг. Шорон' оронгийн хулгайч, алуурчин талуурчин гээд хэлэх хэлэхгүйгээр намайг дайрдаг. Би алинд нь ч өдийг хүртэл тэвчээр заагаад дуугүй явж ирсэн. Ямар нэгэн тайлбар хийж, биеэ өмөөрсөн үйлдэл огт хийдэггүй.

-Тэдэнд тодорхой баримт байдаг юм биш үү?

-Би хэдэн оны хэдэн сард ямар хүнийг цохиод, зодоод танхайрчихсан юм гэдгийг нотлох баримт байгаа бол гаргаад тавиач ээ гэж хүсч байна. Өнөөдрийг хүртэл би хэнийг ч дээрэлхэж үзээгүй, хүн дээрэлхэх угаасаа дургүй. Яагаад гэвэл, би өөрөө хүнд дээрэлхүүлэх дургүй учраас нөгөө талдаа хүн дээрэлхэх дургүй. Хүчтэйгээс хүчгүйг нь хамгаалах гэж өнөөдрийг хүртэл явж ирсэн. Ямар нэгэн юманд дээрэнгүй хандаж байгаа хүн хамгийн тэнэг л хүн байдаг. Харин би хэлэх гэсэн үгээ хаана ч хэлчихдэг, ямар ч албан тушаалтан, даргаас айж цочдоггүй. Би өөрийнхөөрөө байдаг. Энэ байдлыг маань мушгин гуйвуулаад дээрэнгүй гэх мэтээр харагдуулахыг хичээдэг. Би   өчигдөр   орой   УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан асуудал гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяртай есөн удаа уулзсан, мөнгө төгрөг авсан. Намын эсрэг сурталчилгаа хэний санхүүжилтээр хийж байгааг чинь мэдэж байгаа шүү гэх мэтээр дайрч давшилж, энэ үгээ удаа дараалан давтан хэлж байгаа учраас би энэ асуудлыг шалгуулъя гэлээ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр Н.Алтанхуяг "Чамайг Энхбаяртай есөн удаа уулзсаныг чинь мэднэ шүү. Аятайхан байгаарай" гэсэн. Би "Та битгий авгай хүүхний хэрүүл яриад бай. Та тагнуулын газрын ажилтан биш, Ардчилсан намын дарга. Үгээ бодож хэлээрэй" гэж хэлсэн. Өчигдөр өглөө бүлгийн хурал дээр мөн л энэ үгээ давтан хэлж заналхийлж довтолсон. Тийм учраас би УИХ-ын даргад хандаж бичгээ гаргасан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор шалгуулах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлсэн. С.Эрдэнэ гэдэг хүн намын даргыг солихын төлөө яваад л, дайраад байгаа юм шиг яриад байгаа нь үнэнд нийцэхгүй ээ. Оюутолгойн асуудлаар 2010 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Ерөнхий сайдад асуулга тавьсан. Есөн удаа хойшилж байж сая арван сард хариу өгсөн дүр эсгэсэн. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт ганцаархнаа сууж хариулсан ДҮР үзүүлсэн. Сая УИХ-ын нэр бүхий таван гишүүнтэй хамтарч Оюутолгойн гэрээний биелэлтийн талаар асуулга тавьсан. Өнөөдөр 'Тавантолгой", Ухаа худаг"-тай холбоотой асуудлаар асуулга хүргүүлж байгаа. Миний энэ үйл хөдөлгөөн эд нарт таалагдаагүй. Иймээс янз бүрийн асуудал гаргаж намайг мохоох, гутаах үйлдэл хийхийг оролдож байгааг би мэдэж байгаа. Тэр ч битгий хэл намайг тагнаж, чагнаж УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж мөрдөж байгаа юм.

 
ЛТАНГАДАС-ЫНХАН БҮГДЭЭРЭЭ Н.ЭНХБАЯРЫН ҮҮДЭНД СУУЖ БАЙДАГ БАЙСАН
-Таныг ингэж гадуурхах,ад үзэхнь хэдийнээс эхэлсэн юм бэ?

-Ер нь УИХ-ын сонгуулийн үеэр гишүүнийхээ түр үнэмлэхийг аваад, сонгогдчихоод байхад эд нар нийлж хуйвалдаж Их хуралд оруулахгүй гэж жил таван cap парламентын гадна байлгасан. Хамтарсан Засгийн газар Үндсэн хууль зөрчинө, иймээс болохгүй гаж эсэргүүцсэний минь байсны минь төлөө эд намайг шахаж эхэлсэн. Нийслэлийн Ардчилсан намын дарга байхад дүүргүүд дээр миний эсрэг кампанит ажил зохион байгуулж, намын төв байран дээр хүртэл өлсгөлөн зарлуулж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Бүх санхүүжилтийг Н.Алтанхуяг хийж байсан. Би удаан тэвчээртэй харсан. Тийм  шаардлагатай  юм  бол  өгье  гээд нийслэлийн намын тамгыг өгсөн. Одоо ахиад юу авах гээд байгааг би ойлгохгүй байна. Зургаан   жилийн ялаар   яллуулсан, УИХ-д оруулахгүй байсан гээд бух үйлдлийг манай намын дарга  Н.Аптанхуяг  хийсэн.  Манай намын дарга шүү. Одоо эцэст нь миний УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан тагнаж чагнаж, мөрдөж байгаа явдалд би үнэхээр харамсаж байна. Энэ асуудлын үнэн мөнийг нь УИХ-ын ' дарга тогтоож өгөх байх.

 
-Таныг Н.Энхбаяртай есөн удаа уулзсангээд намын дарга тань тоо баримттайгаар нь ҮЗХ-ныгишүүддээ хэлсэн. Үнэхээр та уулзаад байдаг юм уу. Та хоёр ямар асуудал ярьдаг вэ?

-Би Н.Энхбаяртай есөн удаа уулзсан гээд байгааг   гайхаж   байна. Би Н.Энхбаяртай олон удаа уулзсан. Түүнээс би төрийн дээд шагнал "Алтангадас" одон хүртэл авч байсан. Яг   бидний   дунд   болсон   есөн   уулзалтыг онцгойлж   хэлээд   байгааг   би   ойлгохгүй байна. Яахаараа иргэн Н.Энхбаяртай уулзаж болдоггүй юм. Харамсалтай нь би Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөс буусанаас нь хойш нэг ч уулзаагүй. Аль үед нь уулзсан уулзалтыг надаас нэхээд байгаа юм. Хамгийн сүүлд надад ял тулгаад, УИХ-д оруулахгүй хэлмэгдүүлээд байх үед нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргынх нь хувьд, би өөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдсон бүрэн эрхээ хармаалчихсан байсан хүнийхээ хувьд энэ хүнтэй хоёр удаа уулзсан. Түүнээс хойш энэ хүнтэй уулзаагүй. Ер нь үүгээрээ юу хэлэх гээд байгаа юм. Намын дарга ҮЗХ-ны xypлaap өөрийнхөө талд шийдвэр гаргуулсандаа баярлаад, бяр нь амтагдаад давилуун байсан юм уу, би ойлгоогүй. Ер нь тийм том албан тушаалтан, Засгийн газрын Тэргүүн шадар сайд хүн УИХ-ын гишүүд рүүгээ ёс зүйгүй авир гаргаж байгаа нь маш муухай харагдсан.

-Харин ч "Алтангадас"-ынхныг чинь Н.Энхбаяртай холбоотой гээд байдаг биз дээ?

-Мэднэ, би маш сайн мэднэ. Одоогийн "Алтангадас" фракцийн нөхөд бүгд Н.Энхбаярын үүдэнд сууж байдаг байсан шүү дээ. Өнөөдрийн манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл энэ үгийг хэлдэг л байсан. Бүгд үүдэнд нь оочерлоод суудаг байсныг бүгд мэдэж байгаа. Ер нь сөрөг үг хэлээд, эсрэг байр суурьтай байсныхаа төлөө би яахараа эд нарт доромжлуулж байх ёстой юм.

 
Ц.ОЮУНГЭРЭЛИЙН ХУВИЙНАМЬДРАЛ РУУ НАМЫН ДАРГА ЭРЭЭЦЭЭРГҮЙ ДАЙРСАН
-Намын даргын тань илтгэлд эмэгтэйчүүд нэлээд эмзэг хандах шиг болсон. Үнэхээр ч бүх эмэгтэйчүүдийг харийн хүний өвөрт орсон гэх нь хүмүүст таалагдаагүй.
 

-Эмэгтэйчүүдийн асуудал дээр намын дарга илтгэлдээ гоомой гэхэд дэндүү гоомой үг хэлсэн. Манай Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Ц.Оюунгэрэлийн хувьд хувийн амьдрал руу нь эрээ цээргүй өнгийсөн үгхэлсэн. Үүнд би их харамсаж байна. Мэдээж хэрэг эмэгтэйчүүд намын даргын хэлсэн үг, байр сууринд нь өөрсдийнхөө дүгнэлтийг хийх байх гэж бодож байгаа.

-Үнэхээр болохоо байчихсан юм бол танай Y3X нэг мөр шийдчихэж чадахгүй өдийг хүргээд байгаа юм бэ?
 

-Эд нар ҮЗХ-ны жирийн гишүүд рүү маш их ажилласан. Би яг хурлын өмнө Y3X аль нэг фракцийн нөлөөнд автсан байхыг үгүйсгэхгүй гэж ярилцлага өгсөн. Миний хэлсний дагуу болсон. Гэхдээ үг хэлсэн 40-өөд хүний 3-4 нь л Засгийн газрыг дэмжсэн үг хэлсэн шүү дээ. Бусад нь бүгд шүүмжлэлтэй хандсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Ээлжит бус их хурлыг хуралдуулахыг дэмжиж 36 хүн гар өргөсөн. Бас эргэлзсэн, тээнэгэлзсэн нь олон байлаа. Харин үүнийг хуралдуулахгүйн төлөө санал өгсөн мэтээр ойлгуулахыг хичээж байгаа. Бодит үнэнийг үнэнээр нь л хэлмээр байгаа юм. Надад "Үнэхээр хүнд байна, Ээгий ойлгоорой" гэж дарамтад орсноо ойлгуулж олон хүн хэлсэн.

-"МоАХ" фракци гэж албан ёсоор байгуулагдлаа. Та энэ холбоотой салшгүй холбоотой хүн мөртлөө тэнд байхгүй байгаад гайхаж байна.
 

-Манай намын дүрмэнд албан ёсны фракци гэсэн ойлголт байдаггүй юм. Тэгэхээр дүрмийн бус юм бол дүрмийн бус л байхгүй юу. "МоАХ" фракци гэж юуг хэлэх гээд байгаа юм. Үүгээрээ юу хэлэх гээд, ямар үзэл баримтлал илэрхийлэх гээд байгааг ойлгохгүй байна. Харин ч хуучинсаг байна. Залуучуудад боломж олгохгүй байсаар ирлээ. Энэ намд хууччуул хангалттай. Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нь байна. Бүх л юм байна шүү дээ. Ахиад л "МоАХ" фракци гээд залуучууд орж ирэх замыг хаах гээд байгаа юм уу. Би "МоАХ"-ны дарга байсан хүн Энэ холбоог үеийн үед өөрийнхөө зүрх сэтгэлд тээж, хүндэтгэлтэй хандаж яана. Гэхдээ Ардчилсан холбоо гэдэг бол нийгмийг хамарсан хөдөлгөөн. Ардчилсан нам гэдэг бол улс төрийн нам. Энэ хоёрынхоо зааг ялгааг харах хэрэгтэй.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.