С.Эрдэнэ: Хуулиар олгогдоогүй эрхийг бий болгохын тулд хаалттай болгосон
2011.01.11

С.Эрдэнэ: Хуулиар олгогдоогүй эрхийг бий болгохын тулд хаалттай болгосон

УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталснаар сэтгүүлчид байнгын хорооны хуралдааныг сурвалжлан, мэдээлэл олж авax эрхээ хаалгасан билээ. Мэдээлэл олж авах эрхийг хаасантай холбоотойгоор С.Эрдэнэ нарын гишүүн хуулийн төсөл боловсруулан өргөн барихаар болжээ, Энэ талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодрууллаа.

УИХ-ын зарим гишүүнтэй хамт УИХ-ын Дэгийн тухайхуульд өөрчлөлт оруулахаар санаачлан боловсруулсан байна. Хуулийн төслийнагуулга, үзэл санаа нь юу вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж байгаа асуудал, тавьж байгаа шаардлага, батлагдсан хуулийн Үндсэн хуультай нийцэж байгаа эсэх зэргийг судалж үзлээ. Эндээс харахад Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн байж болзошгүй байна.

Жишээлбэл хэвлэл мэдээллийн ажилтнуудад тодорхой шалгуур тавьж, тэдний эрэн сурвалжлан мэдээлэл олж авах эрхэд хязгаарлалт тавьж байгаа нь "Монгол Улсын иргэн аливаа мэргэжил боловсрол,үзэл бодлоор нь ялгаварлаж эс болно" гэсэн Үндсэн хуулийн . заалтыг ноцтой зорчжээ.

Нөгөө талаас төрийн үйл ажиллагаа шаардлагын үүднээс хаалттай хуралдахаас бусад үед нээлттэй байх заалтыг зөрчөөд байна. Өнөөдөр УИХ-аар батлагдан гарч байгаа хууль тогтоолын төслийн халуун маргаан мэтгэлцээнд, гишүүдийн байр суурь байнгын хорооны хуралдаан дээр явагддаг. Байнгын хорооны санал дүгнэлт гарсны дараа нэгдсэн чуулганаар дүгнэлтийг хэлэлцдэг. Гишүүдийн байр суурь, оролцоог сонгогч түмэнд хүргэдэг хэвлэлийн мэдээлэл олж авах эрхийг хааж байна гэдэг бол шууд УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаатай адилхан. Энэ бол төрийн үйл ажиллагаа нээлттэй байх зарчмыг зөрчиж байна. Өнөөдөр Монгол төр ардчилсан төр юм бол үйл ажиллагаа нь тунгалаг, ил тод байх ёстой. Энэ зарчмаа болиод ардчиллаас нэг алхам ухарсан уйл явдал байж болохгүй гэж бидний хэдэн гишүүд ярилцаад хуулийн төсөл  боловсруулахаар ярилцсан Алдаагаа бага дээр нь зacax нь УИХ ын хүлээсэн үүрэг.

-Байнгын хорооны хуралдааннээлттэй байх хэрэгтэй гэсэнзарчмыг тусгахдаа  ямархүрээнд заалт оруулахаарболовсруулж байна вэ.

-УИХ-ын Дэгийн тухай  хуулийн 53 дугаар  зүйлд  "Сэтгүүлчдийг тусгайлсан өрөөнд байлгаж  нэгдсэн мэдээллээр хангана" гэсэн байгаа.Энэ бол байж болохгүй асуудал. Ер нь байнгын хороодын үйл ажиллагаа Нууц асуудлаас бусад нь  нээлттэй байх ёстой. Хэвлэл мэдээллээр сонгогч олон түмэнд очиж байгаа мэдээлэл хэдий чинээ нээлттэй байна төдий чинээ үнэн зөв, ил тод байх юм. Хэн нэгэн хүний найруулсан мэдээллийг олон түмэнд хүргэнэ гэдэг нь төрийн бодлогыг олон түмнээс нууж байгаа хэрэг.Зохион байгуулсан, бэлтгэсэн мэдээлэл бол ямар ч байж болно. Ил тод зүйлийг шууд сурвалжилж хүргэнэ гэдэг ард түмнийг зөв мэдээллээр хангаж  байна  гэсэн үг. Гишүүдийн оролцоо ч эндээс харагдана. Төр, ард түмнийг холбож байгаа  гол  гүүр  болсон  хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг боож, хязгаарлаж болохгүй юм.

-Хуулийн төслийг батлахаас өмнө  гишүүдийн  гар  дээр танилцуулга өгсөн гэж байсан. Та өмнө нь хуулийн төсөлтэй танилцсан байсан уу?

-Энэ хуулийн төсөл, хэлэлцэх асуудал надад ирээгүй. Би ажлын хэсэгт ороогүй байсан. Тийм учраас сайн мэдээлэлгүй байлаа.

-Та энэ хуулийг батлах өдрийн хуралдаанд оролцсон уу?

-Тухайн өдрийн хуралдаан дээр чөлөөтэй байсан болохоор хуралдаанд оролцож чадаагүй. Тийм болохоор хуралдаанаар юу яригдсан, ямар байдлаар батлагдсан талаар надад мэдээлэл алга. Хариуцлага хүлээж байгаа хүмүүсийн хувьд асуудалд дарга гэдэг байр сууринаас хандаад байна.

Их хуралд дарга гэж хүн байхгүй. УИХ-ын 76 гишүүн тэгш эрхтэй. Өөрсдийгөө дарга гээд ойлгочихсон. Тэгээд өөрсдөдөө илүү эрх мэдэл бий болгох сонирхолтой. Энэ үүднээсээ асуудалд хандаад байгаа юм.Тухайлбал байнгын хорооны дарга хэвлэл мэдээллээр хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээлж байх үүрэгтэй гэж байна. Тийм давуу эрх хэн  түүнд олгосон юм.Тиймээс хуулиар олгогдоогүй эрхийг өөртөө бий болгохын тулд хаалттай болгож, мэдээлэл хийх гээд байгаа хэрэг. Тухайлбал бүлгийн хуралдааныг хаалттай болгоод, бүлгийн дарга мэдээлэл өгдөг болчихсон. Үүгээрээ давуу эрх эдэлж  байдаг.

Байнгын хорооны дарга нар ч гэсэн хуралдааныг хаалттай болгосноороо мэдээллийг дангаараа өгөх зорилготой гэж харагдаж байна. Энэ бол өөрөө шударга бус юм. 76 гишүүний төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа оролцоо олон түмэнд нээлттэй байх ёстой.

-Хуулийн төслийг  танаасгадна  хэн  хэн  санаачланболовсруулсан бэ?

-Ц.Мөнх-Оргил,  Ц.Ганхуяг, Ц.Сэдванчиг гишүүн бид дөрөв санаачлан боловсруулж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж оролцох гишүүн нэмэгдэх байх.

-Хуулийн төслийг хэзээ өргөнбарих вэ?

-Өнөөдөр Үдээс хойш өргөн барина.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.