2018.12.11

Утааг бууруулах талаар УИХ-аас хоёр удаа Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ

Улаанбаатар хотын утаа монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүртлээ өтгөрсөн гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд тогтоосон. Агаарын бохирдол үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн үед УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогынхоо талаар шийдвэр гаргагч нар байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: УИХ-ын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогынх нь асуудлыг шийдсэн. Одоо гүйцэтгэх засаглал ажлаа хий. Иргэд, олон түмэн, ТББ-ынхан төсөв санхүүгээ барьж байгаа, ажлаа гүйцэтгэх ёстой гүйцэтгэх засаглалд шаардах хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Тал талд сангуудын эзэн, төслүүдийн эздүүд байх тусам тал талдаа тасраад, нэгдсэн бодлогогүй явна. Тиймээс БОАЖЯ, ЭХЯ, Нийслэл дээр байгаа чиг үүргийн байгууллагуудыг нэгтгээд, нэг хүн нь шийдвэрээ гаргаад, бодлогоо хэрэгжүүлээд, хяналт тавьдаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй.