Баянхонгор аймгийн 5000 гаруй хэрэглэгчдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэх хүсэлт тавилаа
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Баянхонгор аймгийн төвийн 3, 4, 5, 6, 9-р багийн 5000 орчим хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханд хүргүүлжээ.
Баянхонгор аймгийн төв агаарын бохирдлыг хэмжээгээрээ Улаанбаатар хотын дараа ордог. Үүнээс үүдэн амьсгалын замын өвчинд хүүхэд, жирэмсэн эхчүүд ихээр өртөн эрүүл мэнд нь эрдэлд орж байгаа билээ. Тус аймгийн хувьд өнгөрсөн 2 жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая гээд нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3, 4, 5, 6, 9 дүгээр багийн 5000 орчим хэрэглэгчдэд 2 тарифт ухаалаг тоолуур нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлсэн билээ. Түүнчлэн энэ ондоо багтааж хэрэглэгчдийг цахилгаан зарцуулалт багатай орчин үеийн шийдэл бүхий цахилгаан халаагуураар хангах ажлыг зохион байгуулж, тарифын хөнгөлөлт бүхий шөнийн цагуудаар гэр, байшингаа халаах нөхцөлийг бүрдүүлж утааг бодитойгоор бууруулахаар ажиллаж байгаа юм байна.
Иймд Засгийн гзараас баталсан журмын хүрээнд Баянхонгор аймгийн төсвийн 2 тарифт тоолуур бүхий хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэж улсын төсвөөс баталсан цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд тус аймгийг хамруулж өгөхийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хүсчээ.