2018.11.07

Жирэмсэн эх, хүүхдийг утаанаас хамгаалах хөтөлбөр хэрэгжинэ

Манай улс агаарын бохирдлыг бууруулах олон төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн ч эх хүүхдэд чиглэсэн ажил хийж байгаагүй юм. Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөр 2018-2021 оны хооронд хэрэгжих бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зэрэг ажлыг хийх юм.