2018.10.23

УИХ-ын гишүүд агаарын бохирдлыг бууруулах төсөв мөнгөнд шүүмжлэлтэй хандаж байна

Хоёр намын бүлэг өчигдөр /2018.10.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Эрх баригчид ирэх оны төсвийн төсөл, тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах төсөв мөнгөний асуудлыг хэлэлцсэн бол сөрөг хүчин төсвийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. 

Хуулийн дагуу 11 сарын 15-наас өмнө ирэх оны төсвийн төслий гбатлах ёстой. МАН-ын бүлгээр хотын удирдлагууд, БОАЖ-ын сайдын мэдээллийг сонсч, ирэх онд агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах төсөв, мөнгөний талаар ярилцжээ. МАН-ын бүлгийн гишүүд 100 мянган айлын янданд 34 тэрбум төгрөг зарцуулан шүүлтүүр тавих асуудалд шүүмжлэлтэй хандаж байна. 

УИХ-ын гишүүн М.Билэгт: Агаарын бохирдлыг бууруулахад нилээдгүй хэмжээний мөнгийг улсын төсөвт үрсэн. Үр дүн байхгүй байна. Үүний оронд гэр хорооллыг орон сууцанд оруулж, хямд байр барих нөхцлийг бүрдүүлэх ёстой. Шүүлтүүр нь нэг нь 200 доллар. Үр дүнд хүрээгүй гэдгийг бид мэднэ шүү дээ. Сүүлийн 20 жил хотын утаа нэмэгдсэн болохоос дээрдээгүй. Төвлөрлийлг сааруулах зүйлсийг хийж, дагуул хотоо байгуулах ёстой.