Гэр хорооллын айлууд ипотекийн зээлээр АМИНЫ ОРОН СУУЦНЫ зээлд хамрагдах боломж бүрдлээ
2018.12.17

Гэр хорооллын айлууд ипотекийн зээлээр АМИНЫ ОРОН СУУЦНЫ зээлд хамрагдах боломж бүрдлээ

УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлагаар утааг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийг тохилог, орчин үеийн шийдэл бүхий амины орон сууцаар хангах төсөл эхэлсэн байна. Энэхүү төсөл нь гэр хорооллын иргэд өөрийн өмчилсөн газар дээрээ ипотекийн зээлээр, зах зээлийн үнээс бага өртгөөр дунджаар 45-50 м2 амины орон сууц авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн ипотекийн зээлийн урьдчилгааг иргэдэд аль болох таатайгаар шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулж байгаа ажээ.

 

УИХ-ын гишүүн Л.Болд өөрийн тойрогт үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн удирдлагуудтай ууулзаж тулгамдаж байгаа асуудлуудтай нь танилцсан юм. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүд бүгд хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж байгаагийн нэгэн адилаар ХУД-ийн 71-р цэцэрлэг ч өнөөдрийн байдлаар 300 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тэдний тулгамдаж байгаа гол бэрхшээл бол цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих талбайгүй болоод байгаа гэлээ.

 

ХУД-ИЙН 4-8-Р ХОРООНЫ НУТАГ ДЭВСГЭР БҮРЭН КАМЕРЫН ХЯНАЛТТАЙ БОЛЖЭЭ 

ХУД-ийн 4-8-р хороо нийт 60 гаруй мянган хүн амтай. Гэр хорооллын бүс учраас гэмт хэргийн гаралт өндөртэйд тооцогддог байсан бол одоо гудамжны гэрэлтүүлэг бүрэн хийгдэж, 116 камерыг суурилуулсанаар гарсан хэрэг зөрчлийг цаг алдалгүй илрүүлж, сэжигтэй үйлдлүүдийг баримтжуулан урьдчилан сэргийлж чаддаг болжээ. Энэхүү камержуулалтыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэнээр ХУД-ийн 4-8-р хороо нийслэлийн хэмжээнд бүрэн камержсан анхны хороод болж байна.

 

 

Дараагийн бүтээн байгуулалтын ажил бол наадамчдын замаас салсан Яармагийн шинэ эцсийн буудал хүртлэх 0,8 км авто замын ажил дуусч ашиглалтад орсон байна. Замын ажил хийгдэж дууссан ч цаг агаарын нөхцөл байдлаас болж явган хүний замын ажил хараахан дуусаагүй байгаа юм. Ирэх хавар газар шорооны ажил бүрэн дуусч хүлээлгэж өгнө гэж замын ажил гүйцэтгэсэн компанийн удирдлагууд мэдэгдсэн юм.  

 


Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.АМАРЖАРГАЛ

WWW.ZINDAA.MN