С.Чинзориг: Жирэмсэн эхчүүд болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь амралтын газар амраана
Засгийн газрын хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдлээ. Олны анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нэг асуудал бол жирэмсэн эх, 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж байгаа явдал байлаа.
ХНХ-ын сайд С.Чинзориг: Бидний урьдчилгаа тооцоогоор агаарын бохирдол хамгийн өндөр байгаа бүсүүдэд нийт 50 орчим мянган хүүхдүүд байна. Бүгдийг нь ойролцоогоор 5 хоног сувилах арга хэмжээ авахад 8 орчим тэрбум төгрөг шаардлагатай байна гэж яригдаж байна.
Холбоотой мэдээ
2024.06.19
2024.05.21
2024.05.01