ҮЙЛ ЯВДАЛ: “Эрдэнэс-Тавантолгой” ХК цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
10.00 цагт “Эрдэнэс-Тавантолгой” ХК цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.
Хангарьд ордны 14 давхарт
10.30 цагаас Нийслэлийн удирдлага, Хөгжлийн банк болон хот дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэгчдийн хамтарсан уулзалт болно.
MN-Мэдээллийн төвд
11.00 цагт Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, малчид Тост Тосон Бумбын нурууны үргэлжлэл Хөвд, Хуршуутын баян бүрдэд уул уурхайн ажил эхлүүлсэн “Сауд гоби Коал транс” компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, нутаг орноо хамгаалах, шударга ёсыг сахиулах талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан мэдээлэл хийнэ.
12.00 цагт Шударга иргэдийн фронт, Үндэсний ХАС хөдөлгөөн болон иргэний бусад хөдөлгөөнүүдээс “МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал болон МАН-ыг татан буулгах асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний мэдээллийн төвд
11.00 цагаас Төрийн албан хаагчдын төсөвт учруулсан хохирлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ, Ард түмний хяналтын төвөөс мэдээлэл хийнэ.
11.30 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос Улаанбаатарт зохион байгуулсан Зүүн хойд Азийн VIII чуулга уулзалтаас гарсан тунхаглал, дараагийн уулзалтыг Солонгост зохион байгуулахаар байсныг дахин манайд хийхээр болсон талаар, мөн цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Гэр хороолол хөгжлийн нам үүсгэн байгуулагдсан талаар тус намаас мэдээлэл хийнэ.
12.30 цагаас “МАНАН” дэглэмийн талаар “Хохирогчдын холбоо” ТББ болон иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
13.00 цагаас “МАНАН”-гийн эсрэг жагсаалд багш нарыг оролцохыг уриалж Багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийнэ.
Хавдрын Үндэсний Зөвлөлийн байранд
13.00 цагаас Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-ын санаачлага, олон нийтийн хандиваар, хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүдэд үйлчлэх, иж бүрэн тохижуулсан анхны төвийн нээлт болно. Нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан оролцоно.