Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ
Нийслэлийн хэмжээнд хүүхэд болон гэр бүлийн хүрээнд эрх зөрчигдөж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхой ажлын хүрээнд шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Ц.Байгалмаа, төлөөлөгч Д.Баярсайхан, Л.Нарантуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нарын НИТХ-ийн эмэгтэйчүүдийн бүлэг 2019 оны 01-р сарын 09-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ уулзалт нь НИТХ-ын төлөөлөгчид ГБХЗХГ-тай хамтран ажиллаж байгаа 3 дахь удаагийн уулзалт юм.
Уулзалтаар 2018 онд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэлээр хийсэн ажлын товч тайланг нийслэл, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсээс танилцуулж, нийслэлийн хүүхэд, гэр бүлийн өмнө тулгамдсан асуудлуудад шийдэл олох, арга замуудыг тодорхой болгох, хамтран ажиллах тал дээр санал солилцож, цаашид хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаанд төлөөлөгчдийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаар болж, дүүргүүдийн нөхцөл байдалтай 1, 2-р саруудад багтаан танилцахаар тогтлоо.