2019.01.11
Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж ажлаа хүлээж авлаа
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар Батсуурийн Бямбадоржийг томиллоо. Б.Бямбадорж нь салбарт олон жил ажилласан, хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй эрүүл мэндийн салбарын мэргэжлийн хүн юм.
Өнөөдөр үдээс хойш Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, газар хэлтсийн дарга нарын хамт шинээр томилогдсон төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржыг хүлээн авч уулзан цаашдын ажилд амжилт хүслээ.
БОЛОВСРОЛ:
1970 онд Өвөрхангай аймаг Хужирт суманд төрсөн.
- 1988 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн сургууль төгссөн.
- 1995 онд Анагаах ухааны дээд сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн
- 1997 онд Анагаах ухааны их сургууль магистрын зэрэг хамгаалсан
- 2001 онд Анагаах ухааны их сургууль докторын зэрэг хамгаалсан
- 2002 онд Удирдлагын академи Төрийн захиргааны менежментийн магистр
- 2004 онд Дэд профессор болсон.
АЖЛЫН ТУРШЛАГА:
- 1988-1989 онд Халдварт өвчнийг анагаах клиникийн төв эмнэлэгт асрагч
- 1994-1995 онд Нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн сэхээний тасгийн субординатор эмч
- 1996-1999 онд Анагаах ухааны их сургуулийн Клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн их эмч
- 1999-2005 онд Улсын клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн эрхлэгч
- 2005-2006 онд Улсын клиникийн төв эмнэлгийн эмчилгээ, сувилгаа эрхэлсэн захирал
- 2006-2008 онд Улсын клиникийн төв эмнэлгийн бөөр судлалын клиникийн Бөөр шилжүүлэн суулгалтын их эмч
- 2008-2009 онд Улсын клиникийн төв эмнэлэг гемодиализийн төвийн эрхлэгч
- 2009-2010 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт эмчилгээ эрхэлсэн орлогч дарга
- 2010-2011 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт даргын үүрэг гүйцэтгэгч
- 2011-2018 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал
- 2018-2019 Эрүүл мэндийн сайдын зөвлөх
- 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга