2019.01.29

УИХ-ын гишүүн О. Баасанхүү тойргийнхоо ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын гишүүн О. Баасанхүү сар шинийн баярыг тохиолдуулан Эрдэнэт хотын хамгийн өндөр настан н.Лхамсүрэнгийнд зочилсон юм. Мөн тойргийнхоо 80-аас дээш насны 35 ахмад настанд ууц, тавгийн идээ өгчээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд “Оюут” багийн 70 гаруй ахмадуудыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр тойрогтоо хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгч, сар шинийн баярыг угтаж, гарын бэлэг гардуулсан юм.