С.Эрдэнэ гишүүн 600 орчим өндөр настанг хүлээн авч уулзжээ
2010.03.15

С.Эрдэнэ гишүүн 600 орчим өндөр настанг хүлээн авч уулзжээ

Эрхэм гишүүн С.Эрдэнэ Сар шинийн баярыг угтаж, Төрийн ордонтой танилцах аялалд хоёрдугаар сарын нэгнээс 15-нийг хүртэл Баянгол дүүргийн өндөр настануудыг хүлээн авч уулзсан байна. С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүргийн 20 хорооны 600 орчим өндөр настануудыг хүлээн авч, санал сэтгэгдлийг сонссон юм. Уулзалтын төгсгөлд Есөн хөлт цагаан тугийн дэргэд дурсгалын зураг татуулсан бөгөөд зураг бүр дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гишүүн гарын үсгээ зурж дурсгасан байна. Тус дүүргийн ахмадууд төрийн ордны чуулганы танхим болон бусад дурсгалтай газруудаар аялжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.