2019.01.31

О.Баасанхүү: Засгийн газар нэг гараараа алт олборлогчдоо дэмжээд нөгөө гараараа иргэдээс хулгайлж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.01.31/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаа батлах үед УИХ-ын гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх байгалийн баялгийг ард түмэнд өгнө. Хулгайлагдсан баялгийг хувьд байгааг нь буцааж авна гэж ард түмнээс асар их дэмжлэг авч байгаа. Гэхдээ баялгаа хүртээх ганц арга бол татвар юм.

Өнөөдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь намын бүлэг татаж авахгүй. Өргөн барьсан Засгийн газар нь төслөө эргүүлэн тат. Алт олборлолтын лоббиноос болж энэ хуулийг зориудаар хойшлуулаад байна. Татвараа нэмээд л явах ёстой. Засгийн газар нэг гараараар алт олборлогчдыг дэмжиж байгаа хэрнээ нөгөө гараараа ард түмнээсээ хулгайлаад байгаагаа ойлго. Хуулийг хойшлуулж буцаахгүйгээр үргэлжлүүлээд хэлэлцээд яв.

Газар сайгүй л алт олборлоод байна. Хуульгүй учраас л татвар төлөхгүй байна шүү дээ. Хуулийг хэлэлцээд нэмж батлаад татвараа аваад сан үүсгээд иргэддээ өг."