
2019.01.31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн жилийн тайланг сонслоо
Өнөөдөр /2019.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны жилийн тайланг танилцууллаа.
Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр УИХ-д ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар 1 сарын дотор сонсох ёстой байдаг.
Тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
Ерөнхийлөгчийн тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Ерөнхийлөгчийн жилийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Н.Учрал, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр нар асуулт асууж, хариулт авлаа.