Ахмадууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв
XVII жарны“Урвуулагч” хэмээх шороон гахай жилийнсар шинийнбаярыг угтан Эрчим хүчний яамнаас өндөр настан, ахмад буурлуудаа хүлээн авлаа. Уулзалтад Эрчимхүчний сайд Ц.Даваасүрэн, Дэд сайдТ.Гантулга болон газар хэлтсийн дарга нар оролцож, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлсэн юм.
Монгол Улсад илч, гэрэл түгээх ариун үүргээ умарталгүй залуу насны эрч хүч, аж амьдралаа холбон хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж ирсэн 4.500 орчим ахмадууд Эрчим хүчний салбараас гавьяаны амралтаа эдэлж байгаа юм. Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран хийсэн хүндэтгэлийн уулзалтад 50 орчим хүрэлцэн ирсэн байлаа.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хүрэлцэн ирсэн нийт ахмадуудад хандаж 2018 онд хийгдсэн томоохон ажлууд болон 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Мөн тэрбээр “Та бүхэн Монгол Улсын хөгжлийн тулгуур салбарын суурийг тавилцаж, хөгжлийн чухал үед томоохон үүрэг гүйцэтгэсэн гавъяатай хүмүүс билээ. Та бүхний үнэт зөвлөгөө, сургамж одоо ажиллаж байгаа салбарын хамт олон болон хойч үеийн инженер, техникийн ажилчдад хамгийн их хэрэг болох юм” хэмээгээд талархал илэрхийлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.