2019.02.10
Их найрагчийг эцсийн замд үдэх ажлыг Засгийн газар зохион байгуулах шийдвэр гаргажээ
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай таалал төгсөж Монголын утга зохиолд салбарт гарз тохиолоо.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Их найрагчийн гэр бүл, үр хүүхдүүд, найз нөхдөд нь гүнээ эмгэнэл илэрхийлээд, хүндэтгэл үзүүлж эцсийн замд нь үдэх ажлыг зохион байгуулах комиссыг ЗГХЭГ-аас байгуулах захирамж гаргажээ.