2019.03.06

Нүүрс тээврийн жолооч нар жилийн 4 улиралд машины бүхээгээр гэр хийж байна

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний уурхай, “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, цаашид анхаарах зүйлсийг албаны хүмүүст үүрэг болгов.

Албан томилолтын хүрээнд “Гашуун сухайт” хилийн боомт, “Тээвэрчдийн хотхон”-ы бүтээн байгуулалт, “Цагаан хад” ачиж буулгах гаалийн баталгаат талбайд очиж тээвэрчдийн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд цаашид жолооч нарын ажлын байрны нөхцөл, нийгмийн асуудал, аюулгүй тээврийн үйлчилгээг явуулах тал дээр сайтар анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.