
2019.03.20
УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан тойргийн иргэдтэй хийх тайлан уулзалтаа товложээ
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан иргэд, сонгогчидтойгоо уулзах ээлжит уулзалтаа товложээ.
Тэрээр 2019.03.23, 24-ний өдөр 11 цагаас Тусгаар тогтнолын ордны “Их танхим”-д уулзалтаа зохион байгуулна.
Энэхүү уулзалтаар УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулж, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн зүгээс сонгогдсон тойрог болон УИХ-д хийсэн ажил, ажилласан байдлынхаа тайланг танилцуулах юм байна.