2019.03.27

О.Баасанхүү: Үндсэн хуулийн маргаан дагуулж болзошгүй

Өчигдөр /2019.03.26/ УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Шүүгчийн эрх зүй, АТГ, прокурорын ажил албан тушаалтануудыг өөрчлөх чөлөөлөх асуудал яригдаж байна. Сольж болно, хууль баталж болно. Гэхдээ яаралтай журмаар гэдгийг ойлгохгүй байна. Хэлэлцэх ёстой асуудал нь үргэлжлэх бололцоогүй цаг хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа сунгадаг болохоос шинэ асуудал оруулах гэсэн дэг байдаггүй. Энэ асуудлыг үндсэн хуулийн маргаан дагуулах магадлалтай гэсэн шалтгаанаар хойшлуулах хэрэгтэй гэсэн горимын саналыг орууламаар байна.