2019.04.05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан захирал ноён Мартин Райзэр, Дэлхийн Банкнаас Монгол улсад суух Суурин төлөөлөгч ноён Андрэй Михнев, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн суурин төлөөлөгч ноён Рупат Алимарданов, Дэлхийн банкны эдийн засагч Жан Паскал нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлүүд, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын талаар болон Монгол улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэв.