Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ
2019.04.09

Хотын даргын орлогч нарыг томилохыг дэмжлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан удирдлагын бүтцэд ажиллах хүмүүсийнхээ нэрсийг зөвшилцөхөөр НИТХ-ын дарга Р.Дагвад саналаа хүргүүлсэн.

Үүний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр хуралдаж зөвшилцөхөөр ирүүлсэн нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Хотын даргын зүгээс

  • Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг,
  • Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмааг
  • Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбатыг, 
  • Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргалыг,
  • Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүхийг,
  • Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилох саналыг оруулсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.