2019.04.10

Д.Сумъяабазар: Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах шаардлага бий

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан. Тэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай төдийгүй, далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Энэ асуудлаар Засгийн газрын байр суурийг тодруулахаар Монгол улсын их хурлын гишүүн Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаас тодруулга авсан юм.