Н.Учрал гишүүн "Хүүхдийн тэтгэмжийг орлогоос хамааран тогтоох" хууль санаачилна
2019.04.12

Н.Учрал гишүүн "Хүүхдийн тэтгэмжийг орлогоос хамааран тогтоох" хууль санаачилна

УИХ-ын гишүүн Н.Учрал "Хүүхдийн тэтгэмжийг орлогоос хамааран тогтоох" тухай хууль санаачлахаар боллоо.

Манай улсад 76.9 мянган эмэгтэй, 20.6 мянган эрэгтэй өрх толгойлдог. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 43.8 хувь нь, эрэгтэйчүүдийн 34.8 хувь нь ядуу амьдарч буй нь дээрх судалгаагаар тогтоогджээ.

Шүүхээр гэр бүл цуцлуулахад хүүхэд асрах, тэжээн тэтгэхтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл гараагүй бол хүүхдийн асуудлыг шийдэхгүй орхих тохиолдол бий. Өөрөөр хэлбэл гэр бүл салахад хүүхдийг эцэг эхийн хэнд нь үлдээх ёстойг шийдвэрлэдэггүй гэсэн үг. Гэр бүл цуцлалтын дараа хүүхдийн тэтгэмжийн төлөлт, үүргийн талаарх хараа хяналт байхгүйн улмаас хүүхэд хохирч байна. Эцэг,  эхийн эдийн засгийн шийтгэл нь бага, хяналт  сул байх тохиолдолд хүүхдийн төлөөх үүргээ тэд  уландаа гишгэж салах шийдвэрийг хялбархан гаргадаг. Иймд гэр бүл цуцлуулсан тохиолдолд эдийн засгаар нь хянах шаардлагатай. Мөн тухайн хүүхдэд зориулсан үйлчилгээ хэрэгтэй байгаатай холбогдуулан  УИХ-ын гишүүн Н.Учрал дээрх хуулийн төслийг санаачлахаар болжээ.

1989-2017 онд гэр бүлээ цуцлуулсан хүний тоо гурав дахин нэмэгджээ. Мөн сүүлийн найман  жилийн хугацаанд гэрлэлт цуцлалт жилд  дунджаар 4.1 хувиар нэмэгдсэн гэх судалгаа бий.