2019.04.19

Оюутолгой жилд 300 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөгч түүнээс илүү өрийг Монголд үлдээж байна

УИХ ын даргын захирамжаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн оны гурав дугаар сард байгуулсан.

Жил дамнасан ажлын хэсгээс дүгнэлт гарсан хэдий ч зарим байнгын хорооноос эхлээд  ирц хүрээгүй гэдгээр УИХ өнөөдрийг  хүртэл хэлэлцээгүй байна. Ажлын хэсгийн гишүүд Дубайн гэрээг монгол улсад бодитоор хор хохирол учруулж байгаа тул зогсоох шаардлагатай гэж үзсэнээ дүгнэлтдээ дурджээ. Харин энэ нь эрх баригчдын дунд маргаан дагуулж эхэлсэн. Учир нь салбар хариуцсан сайд нь гадны хөрөнгө оруулагчдыг үргээх эрс дэлтэйгээс гадна Монгол улсад төлж байгаа татвараас гадна олон хүний аж амьдралыг залгуулж яваа тул зогсоох шаардлагагүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл ажлын хэсгийн зарим гишүүд арга хэмжээ авах хэрэгтэйг хэлж байна