2019.04.23
Ё.Баатарбилэг сайд хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг дорвитой хийх үүрэг өглөө
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг Боловсролын хүрээлэнд ажиллаж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулахаар ажиллаж буй эрдэмтэн, судлаачдын ажлын явцтай танилцав.
Холбогдох мэдээллийг сонссоны дараа сайд хэлсэн үгэндээ сургалтын хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг дорвитой хийж, хичээл, сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах замаар багш, сурагчдын ачааллыг бууруулах шаардлагатайг дахин онцолж, мэдэгдэхүйц ахиц өөрчлөлт гаргах тодорхой саналууд танилцуулах хугацаатай үүрэг өглөө.