2019.04.29

"Ирээдүйн эзэд-2019" уралдаан зарлагдлаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Ирээдүйн эзэд" асуулт хариулт, зохион бичлэгийн уралдаан 10 дахь жилдээ зарлагдлаа.

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зохион байгуулагддаг уг уралдаанд тус аймгийн ЕБС-ийн бүх сурагчид оролцох боломжтой бөгөөд уралдааны удирдамж болон асуултууд амйгийн бүх сургуулиудад хүргэгдээд байна.

Эх орныхоо ирээдүйн эзэд нь болсон оюунлаг сурагчид та бүхэн уралдаандаа идэвхтэй оролцоорой!