Үйл явдал2 мин унших
Ч.Сангидорж агсны нэрэмжит анхдугаар уралдаан амжилттай боллоо

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаМУГЗ Ч.Сангидорж агсан “Ардын дууны 33 найруулга” бүтээл гаргасан нь хаан хөгжим гэгдэх төгөлдөр хуураар дамжуулан ардын дууны сайхан аялгууг дэлхий дахинд түгээх, сурталчлах боломж олгосноос гадна төгөлдөр хуур суралцагч хүүхэд залууст өв соёлоо дээдлэх, ардын дууныхаа сайхан аялгууг бишрэн монгол хүн болон төлөвших зэрэг хүмүүжил, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой өв болсон гэж үздэг.
Нэгдүгээр байранд А ангилалд 4а ангийн сурагч Г.Анар, В ангилалд 3а ангийн сурагч Т.Оюу, С ангилалд 2а ангийн сурагч Н.Саруул нар шалгарсан байна. Харин Гран При буюу тэргүүн байранд А ангилалд 4а ангийн сурагч О.Нандин, В ангилалд 3а ангийн сурагч Б.Сорхогтан, С ангилалд 2а ангийн сурагч З.Амин-Эрдэнэ нар шалгарсан юм.

Дээрх сурагчдыг БСШУСЯ-аас шагнасан бөгөөд шагналыг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардуулж үг хэллээ. Тэрбээр хэлэхдээ:
Энэхүү наадмыг зохион байгуулсан төгөлдөр хуурч С.Саянцэцэг өнөөдөр “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр энгэрээ мялаасан бөгөөд өсвөрийн төгөлдөр хуурчдын наадмаа хоёр жил тутам уламжлал болгон зохион байгуулах юм байна.