2019.04.30

"DINO-2019" Англи хэлний анхдугаар олимпиад боллоо

"Англи хэлтэй- Өмнөговь" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан Булган сумын 9-н жилийн сургуулийн нэрэмжит "DINO-2019" Англи хэлний анхдугаар олимпиад зохион байгуулагдлаа.

Олимпиад Өмнөговь аймгийн сумдын сургуулиудын 6-9-р ахлах ангийн хүүхдүүдийн дунд өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Тус олимпиадад 10 сумын 100 гаруй сурагчид, 16 багш оролцож оюуны хурдаа сорьж шударгаар өрсөлдсөн өндөр үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Дэлхий хавтгайрч буй энэ цаг дор УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ирээдүй хойч үеийнхээ Англи хэлний мэдлэг, сурч боловсрох хүсэл эрмэлзэлд урам өгч дэмжиж ажилласан байна.