2019.05.01

Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвөлгөөн боллоо

Улс орныг батлан хамгаалах, улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон Монгол Улс-БНХАУ, Монгол Улс-ОХУ-ын хилийн шугамыг тодотгон тогтоох, улсын хилийн шугамын зурвасын дагуу 1:50.000-ны масштабтай зураг үйлдэж, улсын хилийн тэмдэгтийг солибоцолжуулж хөрш орнуудтой гэрээ хэлэлцээгээр баталгаажуулан НҮБ-д бүртгүүлэх боломжийг олгосон нь Геодези, зураг зүйн салбарын түүхэн гавьяа юм.

Энэхүү түүхэн гавьяаг бүтээлцсэн болон өнөө бүтээлцэж буй Геодези, зураг зүйн салбарын ажилтны II зөвөлгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрийг зурагжуулахад агаар мандлаас газрын зураг авах зориулалтын онгоц, лабораторитой байж 1:100.000-1:500.000-ны масштабтай байр зүйн зургаар бүрэн, геодезийн байрлал, өндрийн сүлжээг 1:50.000-ны масштабтай байр зүйн зургаар хангах хэмжээнд хүртэл байгуулж, мэргэжлийн боловсон хүчнийг, багаж тоног төхөөрөмжийг олон улсын хөгжлийн тухайн үеийн техник, технологийн өндөр шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллах хангах ажлыг зохион байгуулж өнөөдрийн хойч ирээдүй залуусд хүлээлгэн өгсөн түүхтэй.

УИХ-ын гишүүн М.Билэгт тус зөвлөгөөнд оролцож, Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо-ны Монгол Улсын хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг салбарын мэргэжил нэгт хамт олонд ажлын хөгжил дэвшилд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө.