2019.05.30
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эх үрсийн баяраар хүүхдүүдэд оюуны бэлэг барилаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тойргийнхоо хүүхэд багачуудыг Монголын Хүүхдийн ордонд хүлээн авч уулзлаа.
Хүүхдийн баяраар багачуудын хамгийн их хүсэн хүлээдэг зүйл бол бэлэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Саранчимэг энэ удаад тойргийнхоо багачуудад шатар бэлэглэж, оюуны бэлэг барьжээ. Энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Хүүхдийн баяр бяцхан үрсийн маань хувьд хамгийн сайхан баярын нэг байдаг. Хүүхэд бүр аз жаргал, баяр баясгалантай байх ёстой. Хүүхэд бүр өөрсдийн зорилго тэмүүлэл, мөрөөдөлтэй байх нь хамгаас чухал юм. Төрийн бодлого, шийдвэр бүр хүүхдэд ээлтэй орчныг бий болгоход чиглэгдэх учиртай. Түүний төлөө эмэгтэй гишүүд манлайлан оролцох нь чухал юм” гэдгийг онцолсон юм.
Дашрамд дурдахад, Б.Саранчимэг гишүүн нь тойргийнхоо 3000 гаруй өрхийг шатаржуулж, тойрогтоо 10 гаруй шатрын клуб нээж өгсөн байна.