2019.06.19
Өмнөговийн иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар хэлэлцэнэ
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. 1992 онд батлагдсан Анхдугаар шинэ Үндсэн хуульдаа 19 жилийн дараа энэ удаагийн парламент 4 үндсэн чиглэлээр уг хуулийн 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулах гэж байна. УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийгээд байна.
Үндсэн хууль бол 3 сая гаруй иргэн хооронд байгуулагдаж буй гэрээ буюу НИЙГМИЙН ГЭРЭЭ юм. Тиймээс энэхүү гэрээг ард түмнээрээ хэлэлцүүлж, санал бодлыг тусгах нь зүйтэй.