2019.07.24
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барина
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Одоогоор Засгийн газрын 29 тусгай сан байна. Нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа сангуудыг цэгцэлснээр төсвийн сахилга бат нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөө дээшилнэ гэж тооцож байна.