2019.08.07
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Токиогийн олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайдтай уулзлаа
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн А.Ундраа нар Япон улсад ажлын айлчлал хийж байна.
Тэд өнөөдөр Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж, Олимпын наадамд оролцох Монголын тамирчдын асуудал, манай ЭСЯ-ны зүгээс МҮОХ, МҮПХ, БТСГазартай хамтран хэрэгжүүлж байгаа талаар, мөн Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, Олимпын үеэр Токиод Монголын талаас анх удаагаа нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл болон Олимпын нээлт, хаалтын аль нэг тоглолтонд Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг олон асуудлуудаар санал солилцож, дэмжлэг хүслээ.
Сүзүки сайд Монголын талаас санаачилга гаргаж, олимпын асуудлаар идэвхтэй ажиллаж байгаад талархаад, дэмжиж байгаагаа илэрхийллээ.