2019.08.09
ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 90% гүйцэтгэлтэй байна
Улсын Их Хурлын гишүүн Б.-Энх-Амгалангийн ажлын алба сонгогдсон тойрогт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 49 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил 2019 оны 08 сарын 08-ны өдрийн байдлаар 90 хувьтай байна.
Тус цэцэрлэг нь Буянт-Ухаагийн ууган цэцэрлэгүүдийн нэг бөгөөд Мэргэжлийн хяналтаас цэцэрлэгийн барилгын ашиглалтын хугацаа дуусч, үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай дүгнэлт гарсан юм.
Хорооны иргэд, цэцэрлэгийн удирдлагууд хүсэлт тавьсаны дагуу УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан 2020 оны Улсын төсөвт цэцэрлэгийн 320 хүүхдийн ортой өргөтгөлийг тусгуулахаар ажиллаж байна.