Х.Баттулгын нууц гэх гэрээ
2012.03.27

Х.Баттулгын нууц гэх гэрээ

УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулгыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам байгуулах асуудлаар нууц гэрээ хийсэн гэх мэдээллийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон нийтэд дэлгэсэн билээ. Түүнчлэн гуравдугаар сарын 23-нд ЗТБХТ-ын дэд сайд Т.Пүрэвдорж, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Бямбажав, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Д.Наранпүрэв, Зам, тээврийн бодлогын газрын орлогч дарга Н.Нямдаваа нар Х.Баттулга хэд, хэдэн нууц гэрээ байгуулсан талаар мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл, УИХ-ын гишүүн Х.Баттулга нууц гэрээ байгуулсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан өчигдөр албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр гэрээ байгуулаагүй, гэрээтэй танилцаж, гарын үсэг зурсан гэх тайлбар хийсэн юм. УИХ-ын гишүүн Х.Баттулга “Миний гарын үсэгтэй гэрээ гээд байгаа. Миний гарын үсэг мөн. Гэрээний доор “танилцсан” гэж бий. /гэрээг харуулав/ ЗТБХБЯ-ны өмнөөс танилцсан Х.Баттулга. 1100 км урттай төмөр замд хөрөнгө оруулах гэж байгаа бол салбар яамных нь сайд нь танилцах эрхтэй. Энэ гэрээ Монголын төмөр зам болон бусад хамтарсан компаниудад хадгалаад байж байгаа. Нууцлалын зэрэг гэдэг нь өмчлөлийн нууц гэдгийг дахиад хэлье” хэмээсэн юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.