2019.09.13
Ё.Баатарбилэг: БСШУС-ын салбарын гол хуулиуд намрын чуулганаар хэлэлцүүлнэ
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.13/ нэгдсэн хуралдаан 50,7 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдаанаар "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
"БСШУС-ын салбарын хэд хэдэн хуулиуд өргөн баригдсан. ШУ, технологийн тухай, Киноны тухай хууль болон Соёлын тухай хууль, Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулагдаад удахгүй өргөн барих гэж байна. Эдгээр хуулиуд бол нийгмийн болон салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн чухал ажлууд хийгдэж байгаа гол хуулиуд юм. Эдгээр хуулийг тухай бүрт нь хэлэлцээд шийдвэр гаргаад хэлэлцэх асуудалд оруулаад явж болно гэж ойлгох уу? эсвэл одоо жагсаалтанд оруулах ёстой юу?"
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариуллаа.