Сайжруулсан шахмал түлш хэрхэн зөв хэрэглэх вэ?
2019.09.13

Сайжруулсан шахмал түлш хэрхэн зөв хэрэглэх вэ?

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгаж, үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Тийм ч учраас Нийслэлийн СХД-ийн 28-р хороонд нам даралтын зуух ашигладаг иргэн, аж ахуй нэгжүүдийн дунд “Сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо” өдөрлөгийг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь иргэд аж ахуй нэгжүүд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилготой юм. СХД-ийн 28-р хороо 2018 оны 12 сараас эхлэн анх удаа Улаанбаатар хотод сайжруулсан түлш худалдаалж туршилтын ажил явуулсан туршлагатай. Тийм ч учраас айл өрх, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхэд бусад хорооноос илүү туршлагатай байгаа нь харагдаж байлаа. Айл өрх аж ахуй нэгжүүдийн тулгамдаж байгаа гол асуудал нь түлш бүрэн шатахгүй байгаа талаар лавлаж асууж байсан юм. Мөн цахилгаан халаагуурт шилжвэл ямар бичиг барим хэрэгтэй талаар мэргэжилтнүүдээс лавлаа. Өдөрлөгийн үеэр цахилгаан халаагуур, хосолмол халаалтаар дулаанаа шийдсэн айл өрхүүд туршлагаасаа хуваалцсан юм. Тэд хамгийн чухал нь гэр, байшингаа маш сайн дулаалах нь дулаан алдахгүй өнтэй давна гэдгийг хэлж байна.

Өдөрлөгийн үеэр Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөгжлийг чиглүүлэгч М.Сувд тус хорооны хамгийн эмзэг 52 айл өрхүүдэд гэр дулаалах дулаалгыг шийдэж өгөх болсон баяртай мэдээг дуулгалаа.

Засаг дарга Б.Тунгалаг: Манай хороо 1650 гаруй яндантай

-Манай хороонд 1650 гаруй яндантай айл өрхүүд байдаг. Үүний 167 нь нам даралтын зуух ашиглаж байна. 50 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 35 нь нам даралтын зуух ашиглаж байна. Эдгээр айл өрх аж ахуй нэгжүүдэд зориулан өдөрлөг зохион байгууллаа. Нам даралтын зуухтай иргэн, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхийн тулд нам даралтын зуухаараа байх уу, цахилгаанаар халдаг халаалт тавих уу гэдгийг шийдвэрлэхэд туслах зорилгоор салбар салбарын мэргэжилтнүүдийг урин оролцуулж  мэдээлэл өгч байна. 

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” СЕРВЕР НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн дарга Д.Энх-Амгалан:

Манай “Таван толгой түлш” серверээс “Өвөлдөө бэлдье” урианы хүрээнд нам даралтын зуухыг ашигладаг бүх хорооны айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж зуухыг оношилж засварлах ажлыг эхлүүлээд байна.  “Таван толгой түлш” ХХК нь сайжруулсан түлшийг Өмнөговь аймгийн “Ухаа худаг”-ийн нүүрсээр хийж байгаа. Багануур, Налайхын нүүрс 3500 ккал илчлэгтэй бол манай хийж байгаа нүүрс 5600-6100 ккал илчлэгтэй байна. Урд нь хэрэглэж байгаа нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэнэ гэдгийг хэлсэн юм. Мөн “Таван толгой түлш” Сервер 70119400 гэсэн утсаар иргэд аж ахуй нэгжүүдийн нам даралтын зуухны засвар үйлчилгээний талаарх санал хүсэлтийг хүлээн авах юм.

ЦАХИЛГААН ХАЛААГУУРТАЙ АЙЛ ӨРХ, АЖ АХУЙ НЭГЖҮҮД 700-1500 КВТ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

УБЦТС ХХК-ийн СХД-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн танхимын ажилтан А.Энхтуул: 

Айл өрхүүд төслийн шугамаар сайжруулсан нүүрснээс гадна цахилгаан халаагуурыг сонгон ашиглах болсон. Эдгээр айл өрхүүд тогны хэрэглээгээ өдөр шөнө гэсэн тарифаар төлдөг. Шөнийн тариф нь оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцогддог. 220 квт хэрэглэгчид 700 квт хөнгөлөгдөнө. Харин 380 хэрэглэгчид 1500 квт хөнгөлж өгдөг гэдгийг хэлсэн юм. Мөн шинээр айл өрх, аж ахуй нэгжүүд цахилгаан халаагуурт шилжих гэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээнд хандах юм.

Үүнд:

  • Газар эзэмшигчийн гэрчилгээ
  • Кадастрын зураг
  • Иргэний үнэмлэх
  • Хорооны тодорхойлолтыг авч очно.
МХЕГ-ААС ХОРОО БОЛГОН ДЭЭР НЭГ НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ 24 ЦАГААР ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАНА

СХД-ийн Мэргэжлийн Хяналтын хэлтсийн “Боловсролын хяналт”-ын улсын байцаагч П.Батсайхан:

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Журмын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор айл өрхүүдийг 1, 2, 3, 4 бүсэд хуваасан. Нэгдүгээр бүсэд амьдарч байгаа 21-р хорооны иргэн, аж ахуй нэгжүүд түүхий нүүрс ашиглах эрхтэй. Хоёр, гуравдугаар бүсэд амьдарч байгаа иргэн, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэнэ. Харин дөрөвдүгээр бүсэд ямарч түлш хэрэглэж болохгүй гэдгийг тус журамд тусгаж өгсөн. Журмын дагуу СХД-ийн 28-р хороо 2-р бүсэд орж байгаа учир мэргэжлийн хяналтын газар яаж хяналт тавьж ажиллах талаарх заавар зөвлөгөөг өглөө.

Ийнхүү СХД-ийн 28-р хороон дээр зохиогдсон “Сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгөөс иргэд, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхэд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх гарцыг олж чадсандаа баяртай байгаагаа хэлж байлаа.

Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдлыг багасгаж, үр хүүхдийнхээ ирээдүй, эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал. Тийм ч учраас Нийслэлийн СХД-ийн 28-р хороонд нам даралтын зуух ашигладаг иргэн, аж ахуй нэгжүүдийн дунд “Сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь иргэд аж ахуй нэгжүүд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр батлагдсан “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилготой юм. СХД-ийн 28-р хороо 2018 оны 12 сараас эхлэн анх удаа Улаанбаатар хотод сайжруулсан түлш худалдаалж туршилтын ажил явуулсан туршлагатай. Тийм ч учраас айл өрх, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхэд бусад хорооноос илүү туршлагатай байгаа нь харагдаж байлаа. Айл өрх аж ахуй нэгжүүдийн тулгамдаж байгаа гол асуудал нь түлш бүрэн шатахгүй байгаа талаар лавлаж асууж байсан юм. Мөн цахилгаан халаагуурт шилжвэл ямар бичиг барим хэрэгтэй талаар мэргэжилтнүүдээс лавлаа. Өдөрлөгийн үеэр цахилгаан халаагуур, хосолмол халаалтаар дулаанаа шийдсэн айл өрхүүд туршлагаасаа хуваалцсан юм. Тэд хамгийн чухал нь гэр, байшингаа маш сайн дулаалах нь дулаан алдахгүй өнтэй давна гэдгийг хэлж байна.

Өдөрлөгийн үеэр Дэлхийн зөн олон улсын байгууллагын хөгжлийг чиглүүлэгч М.Сувд тус хорооны хамгийн эмзэг 52 айл өрхүүдэд гэр дулаалах дулаалгыг шийдэж өгөх болсон баяртай мэдээг дуулгалаа.

Засаг дарга Б.Тунгалаг: Манай хороо 1650 гаруй яндантай

-Манай хороонд 1650 гаруй яндантай айл өрхүүд байдаг. Үүний 167 нь нам даралтын зуух ашиглаж байна. 50 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 35 нь нам даралтын зуух ашиглаж байна. Эдгээр айл өрх аж ахуй нэгжүүдэд зориулан өдөрлөг зохион байгууллаа. Нам даралтын зуухтай иргэн, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхийн тулд нам даралтын зуухаараа байх уу, цахилгаанаар халдаг халаалт тавих уу гэдгийг шийдвэрлэхэд туслах зорилгоор салбар салбарын мэргэжилтнүүдийг урин оролцуулж  мэдээлэл өгч байна. 

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” СЕРВЕР НАМ ДАРАЛТЫН ЗУУХЫГ ЗАСВАРЛАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙГАА

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлчилгээний төвийн дарга Д.Энх-Амгалан: Манай “Таван толгой түлш” серверээс “Өвөлдөө бэлдье” урианы хүрээнд нам даралтын зуухыг ашигладаг бүх хорооны айл өрх, аж ахуй нэгжүүдээр явж зуухыг оношилж засварлах ажлыг эхлүүлээд байна.  “Таван толгой түлш” ХХК нь сайжруулсан түлшийг Өмнөговь аймгийн “Ухаа худаг”-ийн нүүрсээр хийж байгаа. Багануур, Налайхын нүүрс 3500 ккал илчлэгтэй бол манай хийж байгаа нүүрс 5600-6100 ккал илчлэгтэй байна. Урд нь хэрэглэж байгаа нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэнэ гэдгийг хэлсэн юм. Мөн “Таван толгой түлш” Сервер 70119400 гэсэн утсаар иргэд аж ахуй нэгжүүдийн нам даралтын зуухны засвар үйлчилгээний талаарх санал хүсэлтийг хүлээн авах юм.

ЦАХИЛГААН ХАЛААГУУРТАЙ АЙЛ ӨРХ, АЖ АХУЙ НЭГЖҮҮД 700-1500 КВТ-ИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛНЭ

УБЦТС ХХК-ийн СХД-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн танхимын ажилтан А.Энхтуул:  Айл өрхүүд төслийн шугамаар сайжруулсан нүүрснээс гадна цахилгаан халаагуурыг сонгон ашиглах болсон. Эдгээр айл өрхүүд тогны хэрэглээгээ өдөр шөнө гэсэн тарифаар төлдөг. Шөнийн тариф нь оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл тооцогддог. 220 квт хэрэглэгчид 700 квт хөнгөлөгдөнө. Харин 380 хэрэглэгчид 1500 квт хөнгөлж өгдөг гэдгийг хэлсэн юм. Мөн шинээр айл өрх, аж ахуй нэгжүүд цахилгаан халаагуурт шилжих гэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Драгон төвийн нэг цэгийн үйлчилгээнд хандах юм.

Үүнд:

  • Газар эзэмшигчийн гэрчилгээ
  • Кадастрын зураг
  • Иргэний үнэмлэх
  • Хорооны тодорхойлолтыг авч очно.

МХЕГ-ААС ХОРОО БОЛГОН ДЭЭР НЭГ НЭГ УЛСЫН БАЙЦААГЧ 24 ЦАГААР ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАНА

СХД-ийн Мэргэжлийн Хяналтын хэлтсийн “Боловсролын хяналт”-ын улсын байцаагч П.Батсайхан: Мэргэжлийн хяналтын байгууллагаас Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал захирамжийн дагуу хяналт тавин ажиллаж байгаа. Журмын дагуу нийслэлийн агаарын чанарыг сайжруулах зорилгоор айл өрхүүдийг 1, 2, 3, 4 бүсэд хуваасан. Нэгдүгээр бүсэд амьдарч байгаа 21-р хорооны иргэн, аж ахуй нэгжүүд түүхий нүүрс ашиглах эрхтэй. Хоёр, гуравдугаар бүсэд амьдарч байгаа иргэн, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэнэ. Харин дөрөвдүгээр бүсэд ямарч түлш хэрэглэж болохгүй гэдгийг тус журамд тусгаж өгсөн. Журмын дагуу СХД-ийн 28-р хороо 2-р бүсэд орж байгаа учир мэргэжлийн хяналтын газар яаж хяналт тавьж ажиллах талаарх заавар зөвлөгөөг өглөө.

Ийнхүү СХД-ийн 28-р хороон дээр зохиогдсон “Сайжруулсан түлш хэрэглэхэд иргэн таны оролцоо” өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү өдөрлөгөөс иргэд, аж ахуй нэгжүүд сайжруулсан түлш хэрэглэхэд тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх гарцыг олж чадсандаа баяртай байгаагаа хэлж байлаа.