"Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийг хангалттай, сайн гэж үнэллээ
"Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийн Удирдах Хорооны хурал өнөөдөр /2019.09.18/ боллоо.
Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА), ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн (GIZ) хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улс дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг" төслийн Удирдах Хорооны (ТУХ) хурлаар 2019 оны төслийн үр дүн, 2019 оны үлдсэн хугацааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Удирдах хорооны санал өгөх эрхтэй гишүүд (НЗДТГ, ШХА, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам) төслийн хэрэгжилтийг хангалттай сайн гэж үнэлэв. Үүнтэй холбогдуулан хоёр донор байгууллагын зүгээс 2019 онд GIZ-д нэмэлт санхүүжилт өгөхөө мэдэгдлээ. Мөн тус хурлаар ТУХ-ны ажлын удирдамжийг шинэчлэн баталлаа.